Говийн аймгуудад Өвөрхангайгаас 300 гаруй малчин өрх оторлож байна

Фото
batchimeg@montsame.mn
2021-01-19 18:27:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж, отрын малчдаа эргэлээ. Өвөрхангай аймгийн Богд, Төгрөг, Баянгол, Тарагт, Сант, Баян-Өндөр сумаас Өмнөговь аймагт 174, Дундговь аймагт 145 малчин өрх нийт 200 мянган толгой малтай оторлож байна.