Хөрөнгийн биржид өнөөдөр 2.8 сая хувьцаа арилжив

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-01-19 19:02:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 1 дүгээр сарын 19-нд энгийн арилжаагаар 35 ХК-ийн 326,609,308.64 төгрөгийн үнийн дүнтэй 2.8 сая хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.97%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT+14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" (ETR-14.81%) болон "Багануур" ХК (BAN-13.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 213.512 нэгж эрхийг нийт 23.3 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 8.3 сая үнэт цаасыг 250 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 2.68 хувиар өсөж, 20036.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,986,656,128,666.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ