МИАТ Ази, Европын хооронд 169 нислэгээр 2543 тонн ачаа тээвэрлэжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-19 19:47:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний иргэний агаарын тээврийн МИАТ ТӨХК Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу гадаадын улс орнуудад байгаа иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгийг өнгөрсөн хугацаанд нийтдээ 23 чиглэлд 110 удаа гүйцэтгэжээ. 

Монгол Улсаас гадаад орнууд руу нийтдээ 9808 зорчигч, гадаадаас 20.848 иргэнийг, нийтдээ 30.656 хүнийг тээвэрлэжээ. Өнгөрсөн оны 4-12 дугаар сарын хооронд Ази, Европын хооронд тусгай үүргийн нислэгээр хамгаалалтын хувцас, амны хаалт зэрэг эм, эмнэлгийн материал, тоног төхөөрөмж, тусламжийн бараа материал тээвэрлэх 169 удаагийн нислэг үйлдэж, нийт 2543 тонн ачаа хүргэжээ. 



МИАТ ТӨХК гадаадаас 20.848 иргэнийг татан аваад байна


Мөн чартер нислэгүүдээр эмнэлгийн тоног төхөөрөмж нийт 4130 тонн ачаа тээвэрлэсэн байна. Ачаа тээврийн карго нислэгүүдийг БНХАУ-аас Саудын Араб улс болон ОХУ-ын Москва, Германы Хамбург, Берлин, Францын Парис, Их Британийн Лондон, Сербийн Белград хотууд руу анх удаа үйлджээ. 



Холбоотой мэдээ