Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг тогтоолоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-19 21:27:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 09:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоолоо.


Тус аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 18-ны өдрийн А/13 дугаар захирамжаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 31-нийг хүртэл сунгасан. Түүнчлэн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг  09.00-22.00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг мөрдүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

Мөн тус захирамжид Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь түр пост, аймаг руу орох, гарах пост, шуурхай удирдлагын штабт иргэдийн ачаа тээврийн хөдөлгөөнд хяналт, бүртгэл хийж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт даалгажээ.


Холбоотой мэдээ