Уул уурхайн ажилчдын ээлж солих ажлыг зохион байгуулж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-01-20 14:57:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт уул уурхайн ажилчдын ээлж солих ажлыг зохион байгуулж байна.

Тус аймагт Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн томоохон ордуудад олборлолт болон тээвэрлэлтийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Улс оронд "Ковид-19" халдварын тархалт эхэлснээс хойш хоёр дахь удаагаа ийн ээлж сольж байгаа юм.

Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүн Ч.Бат-Эрдэнэ "Энэ сарын 19-ний байдлаар 179 тээврийн хэрэгсэл, уул уурхайн 3152 ажилтан манай аймагт ирээд байна" гэлээ. Холбогдох яамдын гаргасан уул уурхайн ажилчдын ээлж солих түр журмын дагуу уг ажлыг зохион байгуулж байгаа аж. Ажилчид уурхайн ажилдаа шууд орж, ажил үүргээ гүйцэтгээд явах юм. Уул уурхайн ажилчдыг солих ажил энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.  

Холбоотой мэдээ