Хоёр сая орчим иргэнийг QR кодоор бүртгэжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-20 15:23:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд одоогоор 173 133 байгууллага QR үүсгэж, 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-нөөс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэгжилтийг хянаж байна.  


Шалгалтаар худалдаа, үйлчилгээний газрууд  QR код байршуулаагүй, үйлчлүүлэгчдийг QR код уншуулахыг хянахгүй, байгууллагууд ажиллагсдынхаа халуун хэмжиж, бүртгэл хөтлөхгүй, хүн хоорондын зай барихгүй байгаа нийтлэг зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв

Холбоотой мэдээ