Ши Жиньпин “Бээжин-2022” Олимпыг зохион байгуулах газартай танилцжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-01-20 17:03:04

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бээжин-2022” Өвлийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах “Жанжякоу” спортын цогцолбортой мягмар гарагт биечлэн танилцжээ.


Ши Жиньпин Хэбэй мужийн Жанжякоу хотод Бээжин-Жанжякоу чиглэлийн хурдны галт тэргээр очжээ. Тэрбээр тэмцээн болох газар, тамирчдын хотхонтой ойр байрладаг төмөр замын буудал, Цанын харайлтын үндэсний төв, Биатлоны үндэсний төвийг шалгасан байна.


Мөн БНХАУ-ын дарга “Жанжякоу” цогцолбор дахь тамирчид, дасгалжуулагчид, бүтээн байгуулалтын ажилтнуудтай уулзжээ. 2022 оны Олимпыг хамтран зохион байгуулах Бээжин, Жанжякоуг холбосон хурдны галт тэрэгний шугам 2019 оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад орсон юм.


“Жанжякоу” цогцолборт “Бээжин-2022” Олимпын 50 тэмцээнийг зохион байгуулах ажээ.  

Холбоотой мэдээ