Их Британид “COVID-19”-тэй тэмцэхэд блокчейн ашиглаж эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-20 16:37:01

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн хоёр эмнэлэг коронавирусний вакцины хадгалалт, хүргэлтийг хянахад блокчэйний технологийг ашиглаж эхэлжээ


Стратфорд-апон-Эйвон болон Уорвик хотын эмнэлгүүд вакцин, химийн эмчилгээний эмийг, мөн “COVID-19”-ийн вакциныг хадгалах зориулалттай хөргөгчийг хянахад блокчэйний технологийг дэлхийд анх удаа ашиглаж эхэлсэн байна.


Энэхүү технологи нь мөн вакцины нөөцийг хянах, ханган нийлүүлэх бүх сүлжээнд мэдээлэл солилцох чадварыг сайжруулдаг аж.


Технологийг боловсруулсан “Everyware” компанийн мэдэгдэж буйгаар, коронавирусний вакциныг блокчейнгүйгээр хянах боломжтой хэдий ч гар аргаар хянах нь үйл явцад алдаа гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. 


Холбоотой мэдээ