Тусгаарлах байранд 29 иргэн байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-20 16:42:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 362, тусгаарлах байранд 29 иргэн байна.

“Улаанбаатар хот болон сум хооронд орох, гарах хөдөлгөөн хийж буй иргэдэд түргэвчилсэн тест болон PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн лабораторид хийж байна. Өнөөдөр түргэвчилсэн оношлуураар 44 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх 9645-3149 дугаарын утсанд эрүүл мэндтэй холбоотой 24 дуудлага, аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын жижүүрийн 8021-0105 дугаарын утсанд 158 удаагийн дуудлага, лавлагаа сүүлийн 24 цагт ирснийг тухай бүрд нь хариу өгч ажиллалаа” хэмээн Увс аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Холбоотой мэдээ