Аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа ажлаа нарийвчлан төлөвлөжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-20 18:07:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийн дарга нарын ээлжит хуралдаанаас Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийг халдвар хамгааллын өндөр дэглэмийн дор, эмнэлгээс боловсруулсан нарийвчилсан төлөвлөгөөний дагуу ажиллуулахыг үүрэг болголоо.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас гамшгаас хамгаалах эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд эрсдэлийн үнэлгээ хийжээ. Ингэснээр эрсдэлд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа аж. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар тус эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэчимэг дараах мэдээллийг өглөө. Тэрээр:

-Эмнэлгийн ажиллагсад, үйлчлүүлэгчдийн зорчих хаалгуудыг тусгаарлах

-Ачаалал ихтэй кабинетуудын байршлыг сэлгэж, сийрэгжүүлэх

-Oнлайн үзлэг зөвлөгөөг хэрэгжүүлэх

-Эмнэлэг дотор халдвар тархахаас сэргийлэх

-Эмнэлгийн дотоод хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг үндсэн зорилтуудын хүрээнд ажлаа нарийвчлан төлөвлөсөн хэмээв.  

Хуралдааны үеэр аймгийн Онцгой комиссоос аймгийн Нэгдсэн эмнэлэг халдвар хамгааллын дэглэмийг дээд цэгт тавьж. бид ковидтой цаг үед ажиллаж амьдарч байгаа гэдгээ цаг ямагт санаж, үйлчлүүлэгч, эмч, ажилчид хэн хэн нь дэглэм журмыг ягштал мөрдөн ажиллахыг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ