Нийслэлээс иргэдээ татан авах бэлтгэлийг хангаж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-20 20:52:26

Дорнод /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах бэлтгэл ажлыг хангаж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Ойрын өдрүүдэд татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын онцгой комисст хүсэлтээ хүргүүлэн хариу хүлээж байгаа гэв. Юун түрүүнд Улаанбаатар-Чойбалсан хот чиглэлд явах нийтийн тээврийн автобусны нөөц, бэлэн байдлыг хангуулах нь чухал гэдгийг онцоллоо. Нийслэлээс Чойбалсан хот чиглэлд нийтийн тээвэр явах өдөр, цагийг хоёроос гурав хоногийн өмнө урьдчилан мэдээлнэ. Хувийн унаатай зорчих хүсэлтэй иргэдийн тухайд журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд Хөлөнбуйр сумын хяналтын цэгээр нэвтрүүлж, бусад тохиолдолд аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт урьдчилан хандаж хариу авах нь зүйтэй гэдгийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ