Голомттой бүсээс ачаа тээврийн машинд нуугдаж ирэх тохиолдол гарч байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-20 20:59:57

Дорнод /МОНЦАМЭ/. Голомттой бүсээс ачаа тээврийн машинд нуугдаж ирэх тохиолдол гарч байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. 

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд ачаа тээврийн машины жолооч найзыгаа нууж постоор нэвтрэхийг завдсан бол карго нэрээр иргэдийг нууцаар тээвэрлэсэн тохиолдлыг Цагдаагийн алба хаагчид илрүүлэн саатуулжээ. Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна гэв. Тиймээс иргэдийг зохих журмын дагуу аймгийн Онгой комисст хүсэлтээ тавин, шинжилгээгээ өгч, төв магистрал замаар зорчиж, хариуцлагатай хандахыг зөвлөж байна. 


Холбоотой мэдээ