Их Британи, Өмнөд Африк, Өмнөд Америкаас ирэх хүмүүст тавих шаардлагаа чангатгана

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-21 12:50:06

АМСТЕРДАМ. /Politico/. Нидерландын Засгийн газар коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбараас сэргийлэхийн тулд Их Британи, Өмнөд Африк, Өмнөд Америкаас ирэх хүмүүст тавих шаардлагаа чангатгана гэдгээ мэдэгдлээ.


Шинэ хязгаарлалтуудын дагуу ирэх бямба гаргаас Нидерландыг зорьж буй хүн бүр 72 цагийн дотор “PCR” шинжилгээнд хамрагдахаас гадна нисэх онгоцонд суухын өмнө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх шаардлагатай болох ажээ.

 

“Бид ийм шийдвэр гаргааас зайлсхийж байсан боловч эн тэргүүнд илүү хурдан халдварладаг хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай боллоо” гэж Ерөнхий сайд Марк Рутте мэдэгджээ.


Мөн Нидерландад оройны 20:30 цагаас өглөөний 04:30 хүртэл хөл хорих цаг тогтоохоор төлөвлөж байна гэж тэрбээр мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ