Бээжин хотын дунд сургуулиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-21 12:53:46

БЭЭЖИН. /TASS/. Коронавирусний халдварт өвчний нөхцөл байдал дордож байгаатай холбогдуулан Бээжин хотын эрх баригчид бүх цэцэрлэгийг хааж, бүх дунд сургуулийн сургалтыг нэгдүгээр сарын 23-наас цахим хэлбэрт шилжүүлэхээр болжээ.


Энэ тухай Бээжин хотын Боловсролын хорооны нарийн бичгийн орлогч Ли И мэдэгдсэн байна.


“Бүх дунд сургуулийн сурагчид нэгдүгээр сарын 23-наас хичээлдээ явах шаардлагагүй. Хичээлүүдийг улирал дуустал онлайн хэлбэрт шилжүүлнэ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Түүнчлэн сургуулиас гадуурх боловсролын төвүүдийн танхимын хичээлүүдийг бямба гаргаас зогсоох аж.


Бээжин хотын эмнэлгүүдэд халдвар авсан хүний тоо 40 орчимд хүрсэн бөгөөд шинж тэмдэггүй хэд хэдэн тохиолдол илэрчээ.

 

Холбоотой мэдээ