Төрийн албаны шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-21 13:43:30

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ.

Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 9.00 цагаас хоёрдугаар сарын  25-ны өдрийн 9.00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүрт танилцуулах болно гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ