Статистикийн хэлтэс аймгийнхаа нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг монгол бичгээр танилцууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-21 15:25:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс аймгийнхаа 2020 оны 12 дугаар сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг монгол бичгээр танилцууллаа.




Тус аймгийн төсвийн орлого 133.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 22.4 тэрбум төгрөгөөр өссөн, зарлага 114.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 18.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аймгийн хэмжээнд  2726 эх амаржиж 2728 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амаржсан эхийн тоо 91 тохиолдол буюу 3.2 хувь, төрсөн хүүхэд 106 тохиолдол буюу 3.7 хувиар тус тус буурсан байна. Мөн 1388 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 2019 оны мөн үеэс 892 тохиолдол буюу 39.1 хувиар буурчээ.

 

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд Статистикийн хэлтсийн хамт олон монгол бичигт суралцаж эхэлсэн байна. “Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол. Тиймээс төрийн албан хаагч, хүүхэд багачууд, залууст үндэсний бичгээ хичээнгүйлэн сайн суралцах хэрэгтэй” гэдгийг Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.


Холбоотой мэдээ