Төрийн албан хаагчид цахим сургалтаар мэдлэгээ тэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-21 15:41:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид цахим сургалтаар мэдлэгээ дээшлүүллээ. “Төрийн байгууллага, нэгжийн болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах нь” сэдэвт уг цахим сургалтад аймгийн ЗДТГ, харьяа агентлагууд, сумдын ЗДТГ-ын 320 гаруй албан хаагч хамрагджээ.

Дээрх цахим сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны Зөвлөл, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институттэй хамтран зохион байгуулжээ.

Сургалтын гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 216, 217, 218 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан журмын талаар мэдээлэл өгөхөд оршиж байв. Сургалтаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмын шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдвээр ЗГХЭГ-ын референт С.Нямбаяр, “Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх журам”-ын танилцуулга сэдвээр ЗГХЭГ-ын референт Д.Бямбадулам нар сургалт явуулж, оролцогчдын тодруулсан асуултад тухай бүр хариулт өгсөн байна.

 

Холбоотой мэдээ