Хориглосон шийдвэрүүдийг зөрчсөн иргэдэд 13 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-22 11:56:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас 2020 онд Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комиссоос гаргасан хорио цээрийн үеийн дэглэмийг зөрчсөн 60 зөрчилд 74 иргэнийг холбогдуулан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар нийт 54 иргэнд 13 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Тодруулбал, хорио цээрийн үед хөдөлгөөний хязгаарлалт зөрчсөн 24, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж зөрчсөн 11, гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан 11, олон нийтийг төөрөгдүүлж худал мэдээлэл тараасан нэг гээд нийт 47 зөрчил гаргасан 54 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйлд зааснаар 13 сая 50 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан байна.

Иймд иргэдийг эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн үеийн дэглэмийг мөрдөж, хориглосон шийдвэрүүдийг зөрчихгүй байхыг Цагдаагийн газраас  анхаарууллаа. 

Холбоотой мэдээ