2020 онд гал түймрийн 38 удаагийн дуудлага хүлээн авчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-01-22 15:23:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 2020 онд 52 удаагийн аюулт үзэгдэл тохиож, 5 хүний амь эрсдэж, 300,0 орчим сая төгрөгийн хохирол учирчээ.

Аюулт үзэгдлээс 48 хүний амь, 280,0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гал түймрийн 38 удаагийн дуудлага ирж, зургаан хүний амь, эрүүл мэнд, 860,0 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан ба 250,0 орчим сая төгрөгийн хохирол учирчээ.  

Онцгой байдлын газар нь үндсэн чиглэлийнхээ хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, нийт 310 удаагийн сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 12 338  иргэнийг хамруулсан ажээ.  

2020 онд аймгийн ОБГ ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001:2018 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо”-г нэвтрүүлж, гэрчилгээ авчээ.

Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь байгууллагын үйл ажиллагааны ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, үйл ажиллагаа болон хүний нөөцийн тогтвортой хөгжлийн суурь болдог бөгөөд ингэснээр байгууллага хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ