Иргэний зөвлөлийн үйл ажиллагааг Хурлын дарга дэмжинэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-22 16:14:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөл нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэгтэй ажилладаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа энэ сарын 21-ний өдөр тус зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санал солилцжээ.   

Уулзалтаар иргэний зөвлөлийн үйл ажиллагааны ерөнхий байдал, хийсэн ажлын үр дүнг сонссон байна. Мөн Иргэний зөвлөлийн ажлыг цаашид чанаржуулах, үр дүнг сайжруулах чиглэлээр ярилцжээ. Уулзалт ярилцлагын хүрээнд хурлын даргын зүгээс Иргэний зөвлөлийн үйл ажиллагааны зардал болон ажиллах нөхцөл боломжийг бүх талаар дэмжин ажиллана гэдгээ амалсан байна. Цаашид зөвлөлийн дутуу орон тоог гүйцээж, иргэдэд үйл ажиллагааг нээлттэй мэдээлэх, ойр ажиллах чиглэлд анхаарахаар болжээ. Түүнчэн нийгэмд тулгамдаж буй гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход зөвлөлийн гишүүд анхаарч ажиллахыг зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ