Вашингтонд байрлаж буй Үндэсний гвардын хэдэн зуун цэрэг халдвар авчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-23 11:08:10

ВАШИНГТОН. /Politico/. Нэгдүгээр сарын 6-ны үймээний дараа нийслэл Вашингтон руу илгээсэн АНУ-ын Үндэсний гвардын хэдэн зуун цэрэг коронавирусээр халдварлаж, нийслэлийн зочид буудлуудад тусгаарласан тухай “Politico” сонин мэдээлжээ. 


АНУ-ын Сенатын танхимын  хяналтын хороо үүссэн нөхцөл байдлыг шалгаж байгаа аж. “Politico” сонинд мэдээлж байгаагаар, Үндэсний гвардын цэргүүд халдвар хамгааллын дэглэмийг нэлэнхийдээ хангалттай дагаж мөрдөөгүй байна. Цэргүүдийн ихэнх нь нийслэлд ирэхдээ коронавирусний шинжилгээ өгөөгүй бөгөөд зөвхөн температурыг нь хэмжиж, халдвар авсан хүмүүстэй харилцсан эсэхийг нь асуужээ. Үүнээс гадна, цэргүүд давчуу нөхцөлд байсан тул хүн хоорондын зай барих боломж хомс байсан байна.


“Politico” сонинд мэдээлснээр, цэргүүдийн ихэнх нь Вашингтонд ирэхээсээ өмнө алба хааж байсан газартаа халдвар авсан бөгөөд шинж тэмдэггүй байжээ.


Холбоотой мэдээ