"Дэм дэмэндээ 2" аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багц хандивлав

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-01-23 17:21:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид "COVID-19" цар тахлын улмаас ажлын байр нь түр хаагдсан,  орлого нь тасарсан айл өрхүүдэд туслах зорилгоор  “Дэм дэмэндээ 2”  аяныг өрнүүлж байна.


Энэ  хүрээнд өнөөдөр  НЗДТГ-ын ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусний халдвараас хамгаалах хэрэгслийг зургаан  дүүргийн сонгогдсон өрхүүдэд хүлээлгэн өгөв.


Тусламжийг  НЗДТГ-ын харьяа алба хэлтсийн ажилтан, албан хаагчид халдвар хамгааллын дэглэмээ сахиж, биечлэн хүргэсэн юм. “Дэм дэмэндээ 2” аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний 20 гаруй аж аж ахуйн нэгж дэмжин,  4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.  


“Дэм дэмэндээ 1” аяны хүрээнд өмнө нь  нийслэлийн 20 мянган өрхөд хүнсний багц, халдвараас  хамгаалах хэрэгслийн тусламж хүргүүлсэн билээ.   

Холбоотой мэдээ