Чилид зарласан цунамигийн түгшүүрийг цуцалжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-01-24 12:16:26

САНТЬЯГО. /TASS/. Чилийн Онцгой байдлын ерөнхий газар бямба гарагт Антарктидын бүсэд хүчтэй газар хөдөлсний дараа зарласан цунамигийн аюулын түгшүүрээ цуцалжээ.   


Антарктидын олон тооны судалгааны станцууд байрладаг Өмнөд Шетландын арлуудын орчимд 7.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай өмнө нь Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлсэн билээ. Чилийн Онцгой байдлын газар хөдөлсний дараахан цунамигийн түгшүүр зарласан юм.


Судалгааны станцуудад ажиллаж буй туйл судлаачид газар хөдлөлтийн үеэр бэртэж гэмтээгүй байна.


Холбоотой мэдээ