Абу-Дабид Израилын ЭСЯ нээгдлээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-25 09:00:51

ТЕЛЬ-АВИВ. /DW/. Израил улс Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ нийслэл Абу-Даби хотноо ням гарагт Элчин сайдын яамаа /ЭСЯ/ нээжээ.  


“Абу Даби дахь Израилын ЭСЯ-ыг өнөөдөр дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч Эйтан Наэ хүрэлцэн ирснээр албан ёсоор нээлээ” гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Өмнө нь АНЭУ-ын сайд нарын танхим Тель-Авивт тус улсын ЭСЯ-ыг нээхийг зөвшөөрчээ.


Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд Израилын тал АНУ-ын идэвхтэй зуучлалаар АНЭУ, Бахрейнтай харилцаагаа хэвийн болгох тухай баримт бичигт Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ. Гурван талын энэхүү хэлэлцээрийг олон улсын шинжээчид иудей, христос, лалын шашны бүх дагалдагчийн оюун санааны өвөг дээдэс гэж үздэг библийн дүрийн нэрээр “Авраамын гэрээ” гэж нэрлэсэн юм. Тус хоёр улстай энхийн гэрээ байгуулахаас өмнө Израил улс нь Арабын орнуудаас зөвхөн Египет, Иордантай дипломат харилцаатай байв.


Харин Палестин улс АНЭУ, Бахрейнтай харилцаагаа хэвийн болгох тухай хэлэлцээрийг эрс эсэргүүцсэн билээ.


Холбоотой мэдээ