“COVID-19” халдварын шинжилгээнд нийслэлд 2337 хүн хамрагдав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-25 10:33:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагджээ.

 

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 1, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.


Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 616.538 хүнийг шинжилгээнд хамруулснаас 544.332 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 88.535 хүнд түргэн оношлуураар шинжилгээ хийжээ. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 814, ойрын хавьтал 3898 дам хавьтал 23.743 хүн байгаа аж.

Холбоотой мэдээ