Уул уурхайн 25 компани өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 12:25:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн аюулгүйн 18 бүс дэх 25 компани төлөвлөгөө гарган өндөржүүлсэн байдалд ажиллаж байна.


Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдсан ч эдийн засгийн тулгуур болсон  уул уурхайн салбарыг хэвийн ажиллуулахын тулд Өмнөговь аймагт анхаарлаа хандуулж байгаа.


Тухайлбал, зэс, нүүрсний гол экспортлогч  Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа болон “Аюулгүйн бүс”-д багтсан компаниудыг Шивээхүрэн, Гашуунсухайтын хилийн  боомттой хамтатган “Ногоон бүс”-ээр зарласан билээ.


Зөвхөн Гашуунсухайт боомтоор 2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог бөгөөд нүүрсний экспортын 51.4, зэсийн баяжмалын экспортын 55 хувийг нэвтрүүлдэг юм.


Дээрх орд нь зэсийн баяжмалын 100, цайрын 100, газрын тосны 100, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний 70,  төмрийн хүдрийн  экспортын 90 хувийг бүрдүүлдэг.


Эдгээр компанид шаардлагатай сэлбэг хэрэгсэл, бусад хангамжийг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдүүлж, халдвар, ариутгалын дэглэмийг өндөр түвшинд сахиулж байгаа аж. 

Холбоотой мэдээ