Японд гэртээ өөрийгөө тусгаарлах хүний тоо нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-01-25 11:59:39

ТОКИО. /NHK/. Японд коронавирусний шинжилгээний хариугаа эерэг гарсны дараа гэртээ өөрийгөө тусгаарлах хүний тоо орон даяар нэмэгдэж байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харууллаа.


Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнгөрсөн 11 дүгээр сарын 4-ний байдлаар 1096 хүн гэртээ өөрийгөө тусгаарлаж байсан бол уг үзүүлэлт 12 дугаар сарын 9-нд 6429-т, нэгдүгээр сарын 6-нд 17484-т, өнгөрсөн лхагва гарагт 35394-т хүрчээ.


Үүнтэй холбоотойгоор орон нутгийн зарим засаг захиргаа гэртээ өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нөхцөл байдлыг хянах янз бүрийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.


Үүнд цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ тодорхойлох төхөөрөмжийг түр хэрэглүүлэх, эмч, сувилагч нартай 24 цагийн хугацаанд холбогдох боломж бүрдүүлэх зэрэг багтаж байгаа ажээ.


Гэвч халдвар авсан хүмүүсийг гэртээ аюулгүй байх нөхцөлөөр хангахад эдгээр зохицуулалтыг хангалтгүй гэж үзэж байгаагаа зарим мэргэжилтэн илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ