Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-25 14:21:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 01 дүгээр сарын 25-нд Дархан-Уул аймгийн нутгаар үүлэрхэг, цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах.

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих.

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ