Улаанбаатар хотоос 312 иргэнийг татан авлаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-27 11:04:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг татан авах ажлыг аймгууд энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн 312 иргэнийг нийслэлээс татан авлаа.

Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн хоногуудад 6 автобусаар 233 иргэн, 10 суудлын тэргээр 22, нисэх онгоцоор 57 иргэн, мөн 2 ачааны машинаар 3 хүн тус тус иржээ.

Дээрх иргэдийн хамар залгиурын арчдаст хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.   

Холбоотой мэдээ