Төрийн байгууллагын албан хаагчид малчдад туслахаар хужир бэлтгэжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-25 21:44:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Бигэр сумын төрийн байгууллагын албан хаагчид таван тонн хужир бэлтгэн, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүлээлгэн өгчээ.


Энэ жилийн хувьд Говь-Алтай аймгийн ихэнх суманд өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор зөвхөн мал гэлтгүй зэрлэг ан амьтан ч өвс тэжээлийн хомсдолд ороод байна. Цас зудтай байгаа энэ үед Бигэр сумын Засаг дарга Д.Батмөнх, ИТХ-ын дарга Д.Баттөр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч О.Баатарчулуун нар санаачлан төрийн байгууллагын албан хаагчидтай хамтран хужир бэлтгэжээ. Тэд бэлтгэсэн таван тонн хужраа нутгийнхаа малчдын отор нүүдэл хийж сумд болон зэрлэг ан амьтдад нутагладаг сумдад олгохоор аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгчээ.


Холбоотой мэдээ