Эхний ээлжинд 131 иргэнээ татан авлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-26 13:12:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг Улаанбаатар хотод саатсан иргэдээс эхний ээлжинд 3 автобусаар 131 иргэнийг татан авлаа. Улаанбаатар хотоос орон нутагтаа ирэхээр 800 орчим хүн хүсэлтээ өгсөн ба тэднийг аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд тулгуурлан, орон нутгийн иргэд мөн эсэх талаар тулгалт хийж, эрүүл мэндийн шалтгаанаар очсон, жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй, оюутан гэсэн байдлаар эрэмбэлэн татан авалтыг зохион байгуулж байна. Дараагийн татан авалтын мэдээлэл тодорхойгүй байна.


Хэдийгээр шинжилгээ нь сөрөг гарсан иргэдийг татан авч байгаа ч голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд гэрийн 14 хоногийн дэглэмийг хатуу мөрдөх хэрэгтэйг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас  анхааруулж байна.  Мөн иргэд онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхээс татгалзан гэртээ байж, ойр дотнын хүмүүсээ хамгаалаарай гэдгийг  Шуурхай штабаас  мэдээллээ.

                                                                                                                                     

 

Холбоотой мэдээ