Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоцыг нийлүүлж эхэлнэ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-26 14:54:12

БЭЭЖИН. /CGTN/. Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн нисэх онгоцны нислэгийн гэрчилгээ авах үйл явцад дэмжлэг үзүүлж, эхний нийлүүлэлтийг 2021 онд эхлүүлнэ гэж Шанхай хотын засаг захиргаа даваа гарагт мэдээлжээ.


Хятадын Арилжааны нисэх онгоцны корпорац “C919” нисэх онгоцыг эх орондоо нисэх онгоц үйлдвэрлэх зорилтын хүрээнд бүтээсэн бөгөөд “Boeing”, Airbus” компанийн дунд зайн нисэх онгоцнуудтай өрсөлдүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ. 


Энэхүү нисэх онгоцны анхны загвар 2015 онд бэлэн болж, 2017 онд анхны нислэгээ амжилттай үйлджээ. Арилжааны нисэх онгоцны корпорацид 2020 оны тавдугаар сарын байдлаар дотоод, гадаадын 28 агаарын тээврийн компаниас “C919” нисэх онгоцны 815 захиалга иржээ. 

Холбоотой мэдээ