Үндэсний дээд лигийн 7 клубийн төлөөлөлтэй санал солилцов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-26 16:12:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Үндэсний дээд Лигийн 7 клубийн төлөөлөлтэй биеэр болон цахимаар уулзлаа.


Тус уулзалтаар удахгүй болох “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудын талаар болон бусад асуудлаар санал солилцжээ.


Үндэсний шигшээ баг тус тоглолтуудын бэлтгэл болгож ирэх сарын сүүлээр Катар улсыг зорин, бэлтгэлд явахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр тамирчдаа чөлөөлж өгөх хүсэлтийг тавьж, клубүүд ч дэмжихээ илэрхийлсэн юм.


Мөн МХБХ-ноос клуб лицензжүүлэлтэд тэнцсэн дээд лигийн клуб бүрт сар бүр дэмжлэг болгон өгөхөөр болсон мөнгөн дүнг цар тахалтай холбоотой хагас жилээр бодон олгохоор болов.

Холбоотой мэдээ