Хөвсгөл аймгийн удирдлагууд орон нутагт ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-26 19:05:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцахаар орон нутагт ажиллаж байна.  

Өнөөдөр Бүрэнтогтох, Цагаан-Уул суманд  ажиллаж,  сумдын өвөлжилтийн  байдалтай танилцан сумын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзлаа. Бүрэнтогтох сумын хэмжээнд өвөлжилт хэвийн, Цагаан-Уул сумын зарим багт цас их орсны улмаас өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Аймгийн удирдлагууд  маргааш Цэцэрлэг суманд ажиллаж, "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагаатай танилцах юм байна.


Холбоотой мэдээ