Хархорин худалдааны төв түрээсийн төлбөрөө 20 хувиар хөнгөлнө

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-27 09:53:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өчигдөр Хархорин худалдааны төвийн худалдаа эрхлэгч, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов.


Тэрээр Хархорин худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх талаар зөвшилцсөнөөр тус  төв түрээсийн төлбөрөө ирэх тавдугаар сарын 31-нийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо. 


Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд  нэг тэрбум орчим төгрөгийг хэмнэх боломж бүрдэж, хүнд үеийг давахад дэмжлэг болох юм.


НЗДТГ худалдаа,  үйлчилгээ эрхлэгчдийг бүх талаар дэмжин ажиллах бөгөөд энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэд,  аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг уриаллаа.

 

Холбоотой мэдээ