Таван цэцэрлэгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-27 11:51:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс таван байгууллагын удирдах ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Тодруулбал,  Бугат сумын 2 дугаар цэцэрлэг, Дэлүүн сумын 2 дугаар цэцэрлэг, Сагсай сумын 2 дугаар цэцэрлэг, Өлгий сумын 19 дүгээр цэцэрлэг, Өлгий сумын 20 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд  тус тус  сонгон шалгаруулалт явуулна.

Дээрх сонгон шалгаруулалтад сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс оролцох боломжтой аж. Оролцох хүсэлтэй иргэдийн өргөдөл, холбогдох баримт бичгийг сарын 28-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд ulgii-tu@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна.

Шалгалтыг хоёрдугаар сарын 1-ний өдөр аймгийн ЗДТГ-ын байранд хялбаршуулсан горимоор зохион байгуулна.

Холбоотой мэдээ