“Хар ирвэс” киноноос сэдэвлэн бүтээсэн цуврал гарна

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-02 13:58:50

НЬЮ-ЙОРК. /Deadline/. Америкийн “The Walt Disney Company” корпораци “Хар ирвэс” уран сайхны киноны найруулагч Райан Куглертай байгуулсан гэрээгээ таван жилээр сунгажээ.


Тус киноны дараагийн ангийг гаргах тухай гэрээ хийгдсэнээс гадна Африкийн нуугдсан нутаг дэвсгэрийн тухай өгүүлэх түүхээс сэдэвлэсэн цуврал бүтээхийг зорьж байна.


“Хар ирвэс” бүтээлээрээ Райан шинэ түүх, гайхалтай дүрүүдийг утга төгөлдөр, мартагдашгүй байдлаар амилуулж чадсан. Бидний харилцаа бэхжиж байгаад би баяртай байна. Мөн Райан болон түүний багийхантай шинэ түүх өгүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн “The Walt Disney Company” корпорацийн захирал Боб Айгер ярьсан байна.


“Хар ирвэс” киноны эхний анги 2018 онд дэлгэцнээ гарчээ. Тус уран зөгнөлт кино нь Оскарын шагналд гурван удаа нэр дэвшиж байснаас гадна “MTV”, “BAFTA” болон Гильдийн шагналуудыг хүртэж байжээ.

Холбоотой мэдээ