Их Британийн иргэн Атлантын далайг завиар гаталсан хамгийн өндөр настай хүн болжээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-02-08 15:17:07

ЛОНДОН. /The Guardian/. Их Британийн иргэн, өдгөө 70 настай Фрэнк Ротвелл Атлантын далайг завиар ганцаараа гаталж, энэ төрөлд дээд амжилт тогтоов.


Ротвелл аяллаа 12 дугаар сарын 12-нд Канарын арлуудаас эхлүүлж, өнгөрөгч бямба гарагт Карибын тэнгисийн Антигуа арал дээр дуусгажээ


"Барианы шугамыг давах мөч туйлын баяр хөөртэй мөч байлаа" гэж тэрбээр сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрбээр энэхүү аяллаараа деменц буюу танин мэдэхүйн чадварууд буурдаг тэнэгрэх өвчны судалгаанд зориулж, 648 мянган фунт стерлингийн хандив цуглуулж өгчээ.


Холбоотой мэдээ