Энэ онд худалдан авах алтны хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-02-09 15:42:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, боломжийн талаар ярилцав.  


Сайд нар алт олборлолтын улирал эхлэхээс өмнө компаниудад тулгамддаг санхүүжилтийг шийдэх, урт хугацааны санхүүжилт олгохыг дэмжин ажиллахыг хүслээ.  


Төв банк нь өнгөрсөн хугацаанд алт худалдан авалтыг нэмэгдүүлэх тодорхой ажил хийж, компаниудын үйл ажиллагааг дэмжин, олборлолтыг нэмэхээр эргэн төлөлтийг  алтаар хийх нөхцөлтэй урьдчилгаа төлбөр болон урт хугацаат зээл олгож байгаа. Мөн компаниудад олгож байсан зээлийг хөрөнгө оруулалтын зээл болгон үргэлжлүүлэх учир цаашид алт худалдан авалт нэмэгдэх төлөвтэйг онцлов.


Харин арилжааны банкуудын хувьд алт олборлогч компаниудын тусгай зөвшөөрөл нь барьцаа хөрөнгө болдог учир лицензийг эргэн цуцалдгийг анхаарч үзэхийг УУХҮЯ-ны удирдлагаас хүслээ


2020 оны төсвийн төслийн тодотголд 24 тн алт худалдан авахаар тусгасан ба өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс 23,6 тн алт худалдан авч, алт тушаалт өмнөх оны мөн үеийнхээс 8,3 тонноор нэмэгдэж, улсын төсөвт 174 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

 

Холбоотой мэдээ