1046 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-02-15 22:27:18

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнгөрсөн сарын 30-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд нийслэлээс болон бусад аймгаас ирсэн 1046 иргэнийг шинжилгээнд хамруулахад сөрөг гарчээ. PCR шинжилгээг гэрийн хаягаар очиж, тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгсэл дотор авч байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 482, тусгаарлах байранд 45, халдвартын тасагт хоёр иргэн байна.

Холбоотой мэдээ