Бага ангийн сурагчдад зориулан уншлагын танхим байгуулжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-02-16 21:52:36

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын Наймдугаар сургуулийн залуу багш нар хамтран бага ангийн сурагчдадаа зориулж ном уншлагын танхим байгуулжээ.

Залуу багш нар шинэ оны босгон дээр уншлагын танхим байгуулах аянаа эхлүүлж, сар гаруйн хугацаанд багш ажилтнууд, эцэг эхчүүд, хамтран ажилладаг төрийн болон ТББ-уудаас дөрвөн сая гаруй төгрөгийн дэмжлэг туслалцаа авч чадсанаар энэхүү танхимаа бүрэн тохижуулсан гэв. Уншлагын танхимаа сурах бичгээс гадна үлгэр, уран зохиол, аман зохиол, танин мэдэхүйн төрөл бүрийн ном товхимлоор баяжуулсан байна. 

Хичээл сургууль орох боломжгүй цахимаар хичээллэж байгаа энэ үед тус сургууль "Багцын номын сангийн үйлчилгээ"-г нэвтрүүлснээр хүүхдүүд дуртай номоо захиалан гэртээ уншиж байна.

Холбоотой мэдээ