“Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ цахим хурал зохион байгуулна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-02-17 10:19:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол нүүрс” ассоциац “Ил уурхайн тасралтгүй ажиллагаа“ цахим хурал энэ сарын 18-нд болно.

Хурлаар уурхайн үйл ажиллагааг тогтвортой явуулах боломж, нөхцөлийг хангахуйц дэвшилтэт технологи нэвтрүүлэх, туузан конвейерийн техник, зураг төслийн зарчим, ил уурхайн уламжлалт хэлбэрийг тасралтгүй ажиллагааны технологитой харьцуулах, холын зайн конвейерийн тээвэр, туузан конвейер ба шанагат экскаватор, нуруулдагч, холигчийн харилцан уялдаатай ажиллагаа зэрэг шийдлийг хэлэлцэх юм.


Мөн энэ чиглэлээр Европт болон олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийг танилцуулна. Энэ үеэр ил уурхайн байгууламж болон машин механизмын тооцооллын инженер, нүүрсний шинжээч зэрэг гадаадын мэргэжилтэн илтгэл тавих аж.

 

Холбоотой мэдээ