Ажилгүй болон орлогогүй өрх, иргэдийн судалгааг гарган дүн шинжилгээ хийнэ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-02-18 19:00:58

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн “Удирдлагын шуурхай баг” өндөржүүлсэн бэлэн байдлын үед хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хуралдлаа.

Тодруулбал, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт удаан хугацаагаар шилжүүлсэнтэй холбогдуулан хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх талаар хуралдаж, гишүүдийн мэдээллийг сонсон хэлэлцээд нэгдүгээр улиралд хийж, хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө. Үүнд:

-Татвар, НДШ, дулаан ,цэвэр, бохир ус, хог, цахилгааны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хувиараа хөдөлмөр эрхлэгч, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг хамруулах.

-Аймаг хөгжүүлэх сангийн зээлийн журамд өөрчлөлт оруулж бизнес эрхлэгчдийн дэмжих

-Бизнес мэдээллийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулж бизнес эрхлэгчдээс санал хүсэлт хүлээн авах

-Хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний нөөцийн судалгааг 7 хоног тутам авч дүн шинжилгээ хийж ажиллах

-2021 онд тариалах тариалангийн мэдээ, үрийн нөөцийн судалгааг сум, аж ахуйн нэгж, иргэдээр гарган дутагдалтай үрийн асуудлыг судалж шийдвэрлэх.

-Аймгийн төв Зуунмод хотод барих худалдааны төвийн асуудлыг судлах

-Ажилгүй болон орлогогүй өрх, иргэдийн судалгааг гарган дүн шинжилгээ хийж ажиллах.

-Ковид-19цар тахлын улмаас иргэд олон нийтийн бухимдал их байгаа үед төрийн болон үйлчилгээний байгууллагуудад “харилцаа хандлага сайжруулах аян” зохион байгуулах, энэ чиглэлийн шалгалт зохион байгуулах, цахим үнэлгээ хийж хэрэглэгчийн санал асуулгын хуудас ажиллуулах.

-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх түр журам боловсруулж батлуулах.

-Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах

зэрэг ажлыг 2021 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ