Гэрийн ажиглалтад 1213 иргэн байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-02-18 16:35:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 1187 иргэн байна. Аймгийн  эргэн тойронд шалган нэвтрүүлэх хяналтын 11 постод 30 алба хаагч, эргүүл хяналтаар 10 техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Мөн найман чиглэлд хөдөлгөөнт эргүүл 24 цагийн хугацаанд ажиллаж, 68 тээврийн хэрэгсэл, 162 хүний хөдөлгөөнд хяналт шалгалт хийжээ.

Эрдэнэт рүү орох, гарах хэсэгт байрлаж байгаа байнгын хоёр постоор энэ сарын 17-нд 82 тээврийн хэрэгслээр 117 иргэн нэвтэрч, 62 тээврийн хэрэгслээр 129 иргэн гарсан байна. Тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр 37 иргэн, PCR-аар 177 иргэнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. 

Ташрамд дурдахад, энэ сарын долоонд Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байсан нэг иргэн хязгаарлалтын дэглэм зөрчин гэрээсээ гарч явсныг илрүүлэн тусгаарлах байранд байрлуулсан бөгөөд тусгаарлах байранд байх хугацааны зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар болжээ.

 

Холбоотой мэдээ