“Миний Өвөрхангай” аянд ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй оролцжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-19 12:23:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Өвөрхангай аймаг тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадраасан түүхэн өдөр. Аймгийн ИТХ-аас Өвөрхангай аймаг анх байгуулагдсан өдрийг түүх, судалгаанд тулгуурлан 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хэмээн баталсан бөгөөд жил бүрийн энэ өдрийг “Аймгийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон юм.

Тус өдрийг тохиолдуулан аймгийн БСУГ-аас “Миний Өвөрхангай” аяныг нэг сарын өмнөөс зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Сурагчдын дунд “Миний Өвөрхангай” гар зураг, шүлэг, эсээ бичлэгийн уралдааныг, багш нарын дунд шторк, уриалга, ил захидал хийх болон уран бүтээлийн аяныг, эцэг эхчүүдийн дунд Өвөрхангайн газар нутаг, уул усны тухай мэдээллийг хэн сайн түгээн дэлгэрүүлэх вэ” уралдааныг тус тус зарлаж, идэвх санаачилгатай оролцсон багш, сурагчдыг шагнан урамшуулаад байна.

Төрөлх аймаг, сумынхаа түүх, соёл, өв уламжлал, байгалийн болон соёлын дурсгалт газрууд, бахархалт хүмүүсийг судлан мэдэж, эрхэмлэн дээдлэх зорилготой тус аянд аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй оролцжээ. 

Холбоотой мэдээ