Чингэлтэйгээс бусад дүүрэгт өнөөдөр шинжилгээ авахгүй

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-19 01:09:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн онцгой комиссоос зөвхөн Чингэлтэй  дүүрэгт "Нэг хаалга - нэг шинжилгээ"-г үргэлжлүүлж бусад дүүрэгт өнөөдөртөө зогсоох шийдвэр гаргажээ. 


Энэ талаар Налайх дүүргийн Шуурхай штабт өчигдөр буюу энэ сарын 18-ны 23.35 цагт Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдэж, чиглэл өгсөн байна. Учир нь нийслэлийн хэмжээнд шинжилгээний  лабораторийн ачаалал дийлэхгүйд хүрснийг Налайх болон Багануур дүүргийн Шуурхай штабын хэвлэлийн мэдээнд дурджээ. 


Иймд энэ сарын 19-нд төлөвлөсөн Чингэлтэй дүүргээс бусад буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн шинжилгээ авах ажлыг хойшлуулж байгаа юм. 


Дээрх алслагдсан гурван дүүрэгт энэ сарын 17-ноос "Нэг хаалга - нэг шинжилгээг"-г эхлүүлсэн бөгөөд шинжилгээ авах ажил өнөөдрийн байдлаар, Налайх дүүрэгт 80, Багануур дүүрэгт 95.6 хувьтай байгааг дүүргийн Шуурхай штабууд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ