Төрийн албан хаагчид “Дусал цусаар амьдрал бэлэглэе” аянд нэгдлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-02-19 18:17:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн санаачилгаар энэ сарын нэгнээс “Дусал цусаар амьдрал бэлэглэе” аян эхэлсэн. Энэхүү аяны хүрээнд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, гамшгийн үеийн цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.

Мөн дээрх аяны хүрээнд сургалт зохион байгуулах, цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэх, доноруудыг алдаршуулж олон нийтэд сурталчлах, идэвхтэй оролцсон байгуулага хамт олныг урамшуулах зэрэг олон ажлыг зохион байгуулах ажээ.

Биеийн жингээс хамаараад хүнд дунджаар 3.5-7 литр цус агуулагддаг. Үүнээс 350-400 грамм цусыг доноруудаас авдаг байна.  

 

Холбоотой мэдээ