Улаанбаатарт 3-5 хэм дулаан байна

Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-02-20 08:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм дулаан байна.


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргааш ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2021 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 

Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай, энгэр ээвэр газраар 10-15 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.

 

2021 оны 02 дугаар сарын 21-25 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-22-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр, 22, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ