Мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-02-21 13:06:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр мөсөн дээгүүр хөдөлгөөн хийхийг хориглолоо. Тус аймгийн нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуур, цөөрмийн мөсний зузаан олон жилийн дунджаас 18-36 см нимгэн байгаа гэж аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв гэж тодорхойлжээ. Тиймээс гол, мөрөн, нуур цөөрмийн мөсөн дээгүүр явган болон бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчих, мал туухыг хязгаарласан байна.

      Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, гармын ойролцоо анхааруулга тэмдэг хийх, малчдын эргүүл гаргаж, хяналт тавихыг сумын Засаг дарга нарт даалгалаа.

Холбоотой мэдээ