Цагааннуур сумаас 160 км зайд 5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-02-22 09:45:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойд зүгт 160 км зайд, ОХУ-ын нутагт дэвсгэрт хоёрдугаар сарын 21-нд Улаанбаатарын 09.37 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт мөн өдрийн 12.00 цагийн байдлаар 32 120 удаа газар хөдөлснийг бүртгэгдсэний 172 удаа нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.


Байгалийн энэ үзэгдэл нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш давтан үргэлжилсээр байгаа.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.

Холбоотой мэдээ